Амжилтын Түүх

Баян-Өлгий аймаг. Иргэний танхим бол орон нутгийн асуудлыг хэлэлцдэг газар

Иргэний танхим нь орон нутгийн иргэд нутгийнхаа асуудал, бэрхшээлийг хэлэлцэж, шийдлийг олохоор цуглан уулздаг газар юм. Иргэний танхим нь орон нутгийн засаг захиргааны байгууллага, иргэдийн аль алины хувьд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой арга хэрэгсэл байдаг.

Дэлгэрэнгүй: Баян-Өлгий аймаг. Иргэний танхим бол орон нутгийн асуудлыг хэлэлцдэг газар

Баян-Өлгий аймаг. Мессежийн систем малчдад холын замд гарахад тусладаг боллоо

2016 оны 6-р сард Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь төслийн хүрээнд "Цаг агаарын мэдээллийг мессежээр хүлээн авах систем"-ийг туршиж үзэх үйл ажиллагааг Баян-Өлгий аймгийн 5 суманд зохион байгуулж явуулсан билээ. Төслийн зорилтот сумдад сургалт хийж, мессежээр мэдээлэл хүлээн авах системийг танилцуулсан. Булган сумын малчин Д.Үмбет сургалтанд идэвхтэй оролцсон хүмүүсийн нэг нь билээ.

Дэлгэрэнгүй: Баян-Өлгий аймаг. Мессежийн систем малчдад холын замд гарахад тусладаг боллоо

Завхан аймаг. SMS систем малчдад тусалж байна

Монголд ихэнх иргэд цаг агаарын мэдээллийг телевиз болон радиогоор дамжуулан хүлээн авдаг. Цаг агаарын мэдээнд хур тунадас, температур, салхины хурд гээд маш ерөнхий мэдээллийг нутгийн баруун зүүн, өмнө хойд хэсгээр гэх мэт байдлаар зарладаг. Малчдад хамгийн их хэрэгтэй сум, багийн цаг агаарын мэдээлэл байдаггүй.

Дэлгэрэнгүй: Завхан аймаг. SMS систем малчдад тусалж байна

Завхан аймаг. Шинжлэх ухааны аргыг ашиглан Монголын бэлчээрийн мал аж ахуйг хадгалж үлдэх нь

Түүхийг бичсэн: Софи Фредлүнд-Бломст, АНУ-ын ОУХА-гийн Мэдээллийн ахлах ажилтан

Олон зууны туршид нүүдэлчин монголчууд байгаль цаг уурын мэдлэг, уламжлалт ёс заншилдаа тулгуурлан зудыг даван туулж ирсэн. Дэлхийн цаг уурын өөрчлөлт нь цаг агаарын гамшигт үзэгдлүүдийн давтамж, хор хөнөөлийг ихэсгэж, нүүдлийн аж ахуйн тогтвортой байдалд аюул учруулж эхэллээ. 2015 оны 11 сараас 2016 оны 4 сарын хооронд Монгол орны нийт нутгаар эрс хүйтэрч, цас их унасан нь иргэд, мал аж ахуйд ихээхэн хохирол авчирлаа. Өнгөрсөн зуны гантай хосолсон энэ зудны нөлөөгөөр 1,1 сая мал хорогдож, 226 мянган хүн буюу нийт малчдын 41 хувь нь хохирол амссан гэсэн НҮБ-ын судалгаа гарчээ.

Дэлгэрэнгүй: Завхан аймаг. Шинжлэх ухааны аргыг ашиглан Монголын бэлчээрийн мал аж ахуйг хадгалж үлдэх нь

Дорноговь аймаг. Иргэдийн Хяналтын Бүлэг

2012 онд Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар орон нутгийн төсөв нэмэгдсэн. 2013 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Орон нутгийн хөгжлийн санд нийт 1 тэрбум (588 мянган доллар) төгрөг хувиарлагдсан. Харин бусад сумдад 400-800 орчим сая (235-470 мянган доллар) төгрөг хувиарлагдсан байна.

Дэлгэрэнгүй: Дорноговь аймаг. Иргэдийн Хяналтын Бүлэг

Биднийг Дагах

   

Бидэнтэй Холбогдох

Энхтайваны өргөн чөлөө 30-1
Шуудангийн хайрцаг 49-761
Баянзүрх дүүрэг
Улаанбаатар 13381

(976-11) 461145
(976-11) 461048

 

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Мерси Кор Глобал

Мерси Кор АНУ дахь төв 
45 SW Ankeny St.
Portland, OR 97204

 

http://www.mercycorps.org/
http://www.mercycorps.org.uk/