RCP

 

"ДАСАН ЗОХИЦОХ, ДАВАН ТУУЛАХ ЧАДВАРТАЙ ОРОН НУТГИЙН ИРГЭД" ХӨТӨЛБӨР

 

Оршил

Монгол улсад тулгамдаж буй нийгэм, улс төр, эдийн засаг, байгаль орчны доройтол, бэрхшээл нь хүртээмжтэй, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Монголын нүүдлийн түүх, соёл аж ахуй, БНХАУ, ОХУ-ын зах зээлийн боломж, дэлхийн зах зээл дахь бэлчээрийн үхрийн махны эрэлт хэрэгцээний өсөлт зэрэг хүчин зүйлүүд мал аж ахуйн салбарт тулгуурлаж тэнцвэртэй, хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангах таатай боломж бүрдүүлж байна.

Мерси Корын "Даван Туулах, Дасан Зохицох Чадвартай Орон Нутгийн Иргэд" хөтөлбөр нь мал аж ахуйн үйлдвэрлэл, экспортыг дэмжиж, иргэд, төрийн байгууллагуудын шок стрессийг даван туулах чадавхийг бэхжүүлэх замаар хот, хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж, нийгмийн сайн сайхан байдал, тогтвортой хөгжлийгУг хөтөлбөрийн хүрээнд 3 аймагт эдийн засгийн зангилаа төв байгуулж, зэргэлдээ 5 аймгийг "туслах" төв болгоно. Зангилаа төвүүд үйлдвэрлэл, борлуулалтын шилдэг загварыг хөгжүүлж, сурталчилснаар бусад аймгийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдэд суралцах боломж олгоно.

 

Хөтөлбөрийн зорилго

Өрсөлдөх, даван туулж дасан зохицох чадвартай мал аж ахуйн салбар нь монголын хот хөдөөгийн иргэдийн орлого, сайн сайхныг дээшлүүлж, залуучуудын ажил эрхлэлтийг дэмжинэ

 

Хөтөлбөрийн зорилтууд

  1. Эдийн засгийн зангилаа төв байгуулж, залуучуудыг оролцуулсан, үр ашигтай, уян хатан мал аж ахуйн зах зээлийг дэмжих
  2. Нийгэм, эдийн засаг, байгаль экологийн нөхцөл байдалд дасан зохицсон орчин үеийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцоог хөгжүүлэх
  3. Шинэлэг санхүүгийн удирдлага хэрэгжүүлэх замаар эрсдлийг бууруулж, өрсөлдөх чадвартай мал аж ахуйг дэмжих
  4. Залуучуудын эдийн засгийн оролцоог нэмэгдүүлснээр эдийн засгийн зангилаа төв дахь залуучуудын ажил эрхлэлтийг сайжруулах

 

Хөтөлбөрийн үр шим хүртэгсэд

Малчид, мах боловсруулах үйлдвэрүүд, залуучууд, малын тэжээл үйлдвэрлэгчид, мал эмнэлэг, жижиг дунд бизнес, төрийн албан хаагчид

 

Түнш байгууллагууд

Төрийн байгууллагууд, санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд

 

Зорилтот аймгууд

Архангай, Булган, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл

 

Хөтөлбөрийн хугацаа

2016 - 2019

 


 

Файлууд

 

шаблоны joomla

Биднийг Дагах

   

Бидэнтэй Холбогдох

Энхтайваны өргөн чөлөө 30-1
Шуудангийн хайрцаг 49-761
Баянзүрх дүүрэг
Улаанбаатар 13381

(976-11) 461145
(976-11) 461048

 

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Мерси Кор Глобал

Мерси Кор АНУ дахь төв 
45 SW Ankeny St.
Portland, OR 97204

 

http://www.mercycorps.org/
http://www.mercycorps.org.uk/