LTS II

 

 

 

ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХАД УЛАМЖЛАЛТ БОЛОН
ШИНЖЛЭХ УХААНЫ АРГЫГ АШИГЛАХ НЬ ТӨСӨЛ - 2 (LTS2)

LTS2 төсөл нь LTS1 төслийн үр дүнд суурилан 2015 оны 5 сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд зуд болох өндөр магадлалтай 10 аймгийн 69 суманд хэрэгжсэн. Төслийн хүрээнд зорилтот аймгуудад гар утасны мессеж системийг туршин хэрэглээнд нэвтрүүлж, аймаг сумдын иргэдэд онцгой байдлын үеийн төлөвлөлт, бэлтгэл, даван туулах сургалт зохион байгуулах чадавхийг нэмэгдүүлж, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.

LTS1 төслийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаанууд болон зудад өртсөн айл өрхүүдийн хэрэгцээнд тулгуурлан Мерси Кор зорилтот сумдын тоог 128 болгон өргөжүүлсэн бөгөөд зудад өртсөн иргэдтэй хамтран зудыг даван туулах үйл ажиллагаануудыг танилцуулж байна. Үүнээс гадна, Мерси Кор байгууллага сумын төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд мессежэд суурилсан цаг агаарын болон бэлчээрийн мэдээллийг хүлээн авах системийн тогтвортой байдлыг хангаж ажиллах чадавхийг бэхжүүлэхэд анхаарч ажиллана.

 

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Шаардагдах цаг агаарын мэдээллийг түгээж орон нутагт гамшгийн төлөвлөлт болон эрсдлийг бууруулах чадавхийг сайжруулснаар малчид болон хөдөөгийн эдийн засагт тохиох зудын эрсдлийг бууруулах, 2015 -2016 оны зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулахад орон нутгийн иргэд олон нийтэд туслах замаар мал маллагааны тогтолцоог урт хугацаанд тогтвортой байлгахад дэмжлэг үзүүлэх, мал сүрэгтэй холбоотой нөхөн сэргээх үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэх.

 

ТӨСЛИЙН ЗОРИЛТ

  1. Цаг агаарын болон бэлчээрийн мэдээллийг шууд малчдад хүргэх мессеж системд суурилсан үндэсний мэдээллийн тогтолцоог бий болгох
  2. Аймаг болон орон нутгийн гамшигт бэлтгэх, төлөвлөх, үүссэн хор хохирлыг бууруулах чадавхийг сургалтаар дамжуулах сайжруулах
  3. Орон нутгийн иргэдэд зудаас үүссэн сөрөг нөлөөг урт хугацаанд тогтвортой бууруулах “Мал сүрэгт тохиолдсон онцгой байдлын үед баримтлах заавар болон стандартууд” (LEGS)-ыг танилцуулах

 

ТӨСЛИЙН ҮР ШИМ ХҮРТЭГСЭД

  • Төслийн зорилтот үр шим хүртэгсэд: 49,354 хүн (32,760 зудад өртсөн хүмүүс, 16,594 үр шим хүртэгсдийн чадавхи бэхжинэ (2791 сургалтанд хамрагдагсад ба 13,803 гар утас хэрэглэгч))
  • Төслийн зорилтот бүс нутагт хамрагдах үр шим хүртэгсэд: 451,616 хүн

 

ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД

  • Үндэсний түвшинд: Онцгой Байдлын Ерөнхий Газар, Цаг Уур Орчны Шинжилгээний Газар, ХХААХҮЯ болон АльфаЛаб ХХК
  • Орон нутгийн түвшинд: Аймаг, сумын засаг дарга, ОБГ-ын ажилтнууд, Мэргэжлийн боловсрол сургалтын төвүүд

 

ЗОРИЛТОТ АЙМГУУД

15 аймгийн 128 сум: Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий

 

ТӨСЛИЙН ХУГАЦАА

2016 оны 7 сар - 2017 оны 6 сар

 

ТӨСЛИЙН САНХҮҮЖҮҮЛЭГЧ

АНУ-ын ОУХА-ын харья Гамшигт Нэрвэгдсэн Гадаад Орнуудад Тусламж Үзүүлэх Алба (OFDA)

 

ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Цаг агаар, бэлчээрийн урьдчилсан мэдээллийг бэлдэж, мессэжээр хүргэнэ
  • Мессежний үйлчилгээг сурталчилна
  • Мессежээр явуулсан мэдээллийг хүлээн авах, ойлгох, үр дүнтэй ашиглах талаар сургалт явуулна
  • Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлийн мэдлэг олгох сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ
  • Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж малчид, орон нутгийн төрийн албан хаагчид, онцгой байдлын ажилтнуудын сургах, төлөвлөх чадварыг сайжруулна

 


 

ФАЙЛУУД

· "Зудыг давсан зузаан туршлага" ном 2016: [Mon]

шаблоны joomla

Биднийг Дагах

   

Бидэнтэй Холбогдох

Энхтайваны өргөн чөлөө 30-1
Шуудангийн хайрцаг 49-761
Баянзүрх дүүрэг
Улаанбаатар 13381

(976-11) 461145
(976-11) 461048

 

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Мерси Кор Глобал

Мерси Кор АНУ дахь төв 
45 SW Ankeny St.
Portland, OR 97204

 

http://www.mercycorps.org/
http://www.mercycorps.org.uk/