Мэдээ

Мерси Кор Монгол байгууллага болон Хаан Банк, Хэнтий аймагт Мал Аж Ахуйн Бизнесийг Хөгжүүлэх төсөл хэрэгжүүлнэ

2019 оны 6-р сарын 6-ны өдөр Мерси Кор Монгол олон улсын байгууллагын Суурин Төлөөлөгч Венди Гайэт болон Хаан Банкны Бизнес Хөгжил Хариуцсан Дэд Захирал Т. Жавхлан нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь Хэнтий аймагт хэрэгжих “Мал Аж Ахуйн Бизнесийг Хөгжүүлэх” төслийн эхлэл бөгөөд мал аж ахуй тэр дундаа мах үйлвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бичил, жижиг бизнесүүдийг хөгжүүлэхээр зорин ажиллах юм.

“Мал Аж Ахуйн Бизнесийг Хөгжүүлэх” төсөл нь сонгогдож, шалгарсан бизнесүүдэд тэдний үйл ажиллагааны онцлог, хэрэгцээнд тохирсон мэргэжлийн бизнесийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх бөгөөд ингэснээр тэдгээрийн санхүүгийн болон үйл ажиллагааны менежментийг сайжруулах юм. Хаан Банк нь энэхүү төсөлд санхүүгийн менежментийн зөвлөх үйлчилгээг дэмжин оролцох бөгөөд мөн зөвлөх үйлчилгээнд амжилттай хамрагдаж дууссан бизнесүүдэд хөнгөлөлттэй зээлийг олгох юм. Товчхондоо, энэхүү төсөл нь мал аж ахуйн бизнес эрхлэгчдэд бизнес хөгжлийн туслалцаа үзүүлснээр тэдгээр бизнесүүдийн санхүүгийн болон үйл ажиллагааны менежментийн чадавхийг нэмэгдүүлэх юм.

Уулзалтын үеэр Хаан Банкны Бизнес Хөгжил Хариуцсан Дэд Захирал Т. Жавхлан Монголын мал аж ахуйн салбар цаашид хөгжин эдийн засгийн тэргүүлэх салбар болох нь зүйтэй гэж үзэж байгаа мөн Хаан Банкны мал аж ахуйн салбарын хөгжилд оруулах хувь нэмэр болон оролцоог дурдсан бол Мерси Кор Монгол олон улсын байгууллагын Суурин Төлөөлөгч Венди Гайэт мал аж ахуйн салбарын хөгжлийн тал дээр санал нэгтэй байгаагаа илэрхийлэн Хаан Банкны энэхүү төсөл дэх оролцоог онцлон тэмдэглэж, талархаж байгаагаа илэрхийллээ.

шаблоны joomla

Биднийг Дагах

   

Бидэнтэй Холбогдох

Энхтайваны өргөн чөлөө 30-1
Шуудангийн хайрцаг 49-761
Баянзүрх дүүрэг
Улаанбаатар 13381

(976-11) 461145
(976-11) 461048

 

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Мерси Кор Глобал

Мерси Кор АНУ дахь төв 
45 SW Ankeny St.
Portland, OR 97204

 

http://www.mercycorps.org/
http://www.mercycorps.org.uk/