Мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Мерси Кор Монгол байгууллагын “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” (RCP) хөтөлбөр нь мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих замаар орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, даван туулах дасан зохицох чадварыг бэхжүүлэх, мал аж ахуйн өртгийн сүлжээг бэхжүүлэх, зах зээлийн хүртээмжийг сайжруулах, шаардлагатай үйлдвэрлэлийн орц, үйлчилгээг малчдад ойртуулахыг зорин ажиллаж байна.

Бид энэ зорилгын хүрээнд Сэлэнгэ, Хэнтий, Булган аймгийн зорилтот суманд дараах зургаан чиглэлүүдээс үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг, мал аж ахуй болон махны өртгийн сүлжээг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахуйц хувийн хэвшлийн байгууллагуудыг хамтран ажиллах түншлэгч сонгох нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Төслийн санал нь дараах үндсэн чиглэлүүдтэй байна:

1) Малын тэжээлийн үйлдвэрлэлийг бэхжүүлэх/тэжээлийн зах зээлийг малчдад ойртуулах

2) Мал үржлийн үйлчилгээ/хүртээмжийг сайжруулах

3) Хувийн мал эмнэлгийн үйлчилгээний чанар/хүртээмжийг сайжруулах

4) Малчдыг махны зах зээлтэй холбогдоход дэмжлэг үзүүлэх (мөн зах зээлийг малчидтай холбох)

5) Мах боловсруулагчдыг дээд зэрэглэлийн махны зах зээлтэй холбох/эсвэл худалдан авагчдын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх

6) Мах боловсруулалт/үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх

Хамтран ажиллах байгууллагын саналыг 2 үе шаттайгаар үнэлэх бөгөөд эхний шатанд Мерси Кор Монгол байгууллагын зүгээс сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй байгууллага өөрийн бизнес, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаа (2020 оны 6 сарын 30-ны өдөр гэхэд хэрэгжиж дууссан байх), мах/мал аж ахуйн зах зээлд хэрхэн нөлөө үзүүлэх талаар Төслийн саналаа хураангуй маягтын дагуу, хавсралт төсвийн хамт ирүүлэхийг хүсч байна.

Мерси Кор Монгол нь наад зах нь нэг жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа зах зээлийн өртгийн сүлжээний оролцогчийн ажлыг дэмжих ба хэрэгжүүлэх төсөл нь доод тал нь 75 сая, дээд тал нь 520 сая төгрөгийн төсөвтэй байх ба хамтран ажиллах хүсэлтэй тал хэрэгжүүлэх төслийн 50%-аас доошгүй санхүүжилтийг мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр тусгаж болно.

Шалгаруулалтанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд www.mercycorps.org.mn хаягаар орж, сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой байгууллагад тавигдах шаардлага, үнэлгээний шалгуур үзүүлэлттэй танилцан, өргөдөл болон төсвийн маягтыг татан авч, дэлгэрэнгүй зааварчилгааны дагуу бөглөн Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. цахим хаягаар 2019 оны 5 сарын 12-ны 23:59 цагаас өмнө ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй зааварчилгааны шаардлагыг хангасан төслийн өргөдлийг, төсвийн хамт зөвхөн цахимаар хүлээн авах ба түүнд дурдсанаас илүү нэмэлт материал, баримт бичгийг Мерси Кор Монголын баг хянаж, үнэлгээнд оруулахгүй болохыг анхаарна уу.

Нэмэлт материалууд:

1. Өргөдлийн маягт

2. Төсөв

шаблоны joomla

Биднийг Дагах

   

Бидэнтэй Холбогдох

Энхтайваны өргөн чөлөө 30-1
Шуудангийн хайрцаг 49-761
Баянзүрх дүүрэг
Улаанбаатар 13381

(976-11) 461145
(976-11) 461048

 

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Мерси Кор Глобал

Мерси Кор АНУ дахь төв 
45 SW Ankeny St.
Portland, OR 97204

 

http://www.mercycorps.org/
http://www.mercycorps.org.uk/