Мэдээ

Гар утасны мессежээр мэдээлэл хүлээн авах автомат системийн аюулгүй байдлын АУДИТ хийх санал шалгаруулна.

Гар утасны мессежээр мэдээлэл хүлээн авах автомат системийн аюулгүй байдлын АУДИТ хийх санал шалгаруулна.

Зорилго:

Мерси Кор олон улсын байгууллагын “Гамшгийн Эрсдэлийг Бууруулах” хөтөлбөрийн хүрээнд “Цаг агаар болон ХАА-н мэдээллийг гар утасны мессежээр хүлээн авах автомат систем бий болгосон бөгөөд Монгол улсын 21 аймгийн 330 сум нь энэхүү системд холбогдсон. Энэхүү системийг ОБЕГ-т хүлээлгэн өгөхөд бэлтгэж системийн аюулгүй байдал (Penetration test), серверийн техник хангамж, программд хөндлөнгийн аудит хийлгэнэ.

Гүйцэтгэх ажлууд:

• Вэбийн аюулгүй байдлыг туршин шалгах

• Эх код буюу source code-ийн аюулгүй байдлыг шалгах

• Серверийн аюулгүй байдлыг шалгах

Дэлгэрэнгүйг дараах линкээр харна уу:

https://mercycorps.org.mn/beta/documents/projects/lts2/SMS_server_audit_MON.pdf

Саналд орох материалууд:

• Зөвлөх (баг)-ийн танилцуулга (CV, тодорхойлолт, ижил төстэй ажил хийж байсан туршлага)

• Дэлгэрэнгүй ажлын төлөвлөгөө

• Аргачлалын дэлгэрэнгүй тайлбар

• Хийж гүйцэтгэх ажлын жагсаалт ба хугацаа

• Дэлгэрэнгүй төсөв

Санал ирүүлэх эрх:

• Дээрх чиглэлийн техникийн аудит хийх албан ёсны эрхтэй хуулийн этгээд эсвэл зөвлөх баг санал ирүүлнэ.

Аудит хийх хугацаа: Ажлын 10-15 хоногт багтаах

Саналыг үнэлж шалгаруулах үйл явц:

Зөвхөн дээрхи шалгуур үзүүлэлтэд нийцэж, материалаа бүрэн ирүүлсэн саналыг үнэлгээнд хамруулна. Мерси Кор болон ОБЕГ-ын хамтарсан үнэлгээний баг нь хамгийн сайн гэж үнэлэгдсэн нэг саналыг шалгаруулна.

Санал ирүүлэх эцсийн хугацаа: 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл.

Санал хүлээн авах хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Жич: Системийн талаархи танилцуулга, мэдээлэл хэрхэн хүлээн авах талаархи танилцуулгыг дараах линкээр авах боломжтой:

https://mercycorps.org.mn/beta/images/SMS/AR_sms.jpg

Асууж тодруулах зүйл байвал Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар асуултаа илгээж, хариулт авах боломжтой.

шаблоны joomla

Биднийг Дагах

   

Бидэнтэй Холбогдох

Энхтайваны өргөн чөлөө 30-1
Шуудангийн хайрцаг 49-761
Баянзүрх дүүрэг
Улаанбаатар 13381

(976-11) 461145
(976-11) 461048

 

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Мерси Кор Глобал

Мерси Кор АНУ дахь төв 
45 SW Ankeny St.
Portland, OR 97204

 

http://www.mercycorps.org/
http://www.mercycorps.org.uk/