Мэдээ

Монголын мал аж ахуйн салбарын түншүүд бүтээмжийг нэмэгдүүлэх орчин үеийн хандлыгыг дэмжиж байна

Улаанбаатар хот, Монгол Улс, 2019 оны 3-р сарын 21—Дэлхийн Банк Группийн гишүүн ОУСК нь НҮБ-ын ХХААБ, Мерси Кор болон Монгол дахь Америкийн Худалдааны Танхим-тай хамтран Монгол Улсын мал аж ахуйн салбар дахь орчин үеийн технологийн хэрэглээг дэмжих зорилготой нэг өдрийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү “Монгол Улсын Мах, сүүний салбарын хөгжлийг манлайлагчид” сэдэвт хэлэлцүүлэг нь мах, сүүн бүтээгдэхүүний манлай үйлдвэрлэгчид, салбарын мэргэжилтнүүд болон бодлого боловсруулагчдыг нэг дор цуглуулах цоо шинэ платформын бий болгож, тэдгээрийг өөр хоорондоо нарийн мэдлэг, мэдээллээ солилцох замаар мал аж ахуйн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа юм. Мал аж ахуйн салбарын өртгийн сүлжээн дэх боломжуудыг илрүүлэх, түншлэлийг дэмжих, хамтын хүчин чармайлтыг нэмэгдүүлэхээр зорьж буй энэхүү хэлэлцүүлэг нь цаашид энэ чиглэлээр зохион байгуулагдах олон арга хэмжээнүүдийн эхлэл байх болно гэж бид найдаж байна.

Мал аж ахуйн салбар нь хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, экспортыг төрөлжүүлэхэд хувь нэмэр оруулдаг тул Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбаруудын нэг байсаар ирсэн юм. Орчин үеийн технологийг нэвтрүүлснээр малчид, фермер эрхлэгчид бүтээгдэхүүнийхээ гарцыг эрс нэмэгдүүлэх боломжтой болох юм. Жишээ нь, зохиомол хээлтүүлгийн ашгилснаар орон нутгийн сүүн фермерүүд жилийн турш өндөр чанартай сүү нийлүүлж, улмаар сүүний үйлдвэрүүдтэй урт хугацааны гэрээ байгуулах замаар бэлэн мөнгөний тасралтгүй урсгал бий болгох юм. Малчид мөн уг технологийг шилдэг үүлдэр гаргаж, махны гарцаа гурав дахин нэмэгдүүлж байсан удаатай юм.

Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Жийн-Паскал Нгану, “Мал аж ахуйн салбар нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх боломжийг олгож байна. Дэлхий Банк Группийн зүгээс бид Монголын малчид, фермерүүдэд өөрийн бүрэн боломжоо ашиглах нөхцөлөөр хангах бизнесийн зохистой орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж байна” гэж хэлэв.

“Хувийн салбар нь газар дээрх инновацийг түрэхэд чухал үүрэгтэй. Тэрхүү инновацийн талаарх туршлагаа хуваалцах нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилгыг хангах өөрчлөлтийг бий болгох хүчтэй эх үүсвэр юм” гэж НҮБ-ын ХХААБ-ын Суурийн төлөөлөгч Винод Ахужа хэлэв.

Мерси Кор Монголын Суурин төлөөлөгч Венди Гайэт “Хувийн хэвшил бол дэлхийн бусад орны адилаар Монгол Улсын мал аж ахуйн салбарт зах зээлд суурилсан өөрчлөлтүүдийг авчирна. Энэхүү санаачлагын хүрээнд тэдний мах, сүүний салбар дахь мэдлэг туршлагыг хуваалцах зорилгоор тэргүүлэх бизнес эрхлэгч нар нэг дор цуглаж байгаа юм. Гол зорилго нь өсөн нэмэгдэж буй дотоодын болоод экспортын зах зээлийг дагасан мал аж ахуйн салбарыг бий болгох юм” гэж өгүүлэв.

Үүний зэрэгцээ Монгол дахь Америкийн Худалдааны Танхим болох АмЧам Монгол нь Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нээх талаар сурталчлан дэмжиж буй юм. “Монгол Улстай холбоотой гуравдагч хөршийн худалдааны хуулийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимаар удахгүй хэлэлцэх гэж байгаа бөгөөд энэхүү хуулийг бид анхнаас нь дэмжиж ажилласан. Энэхүү хууль нь экспортод чиглэсэн бизнес эрхлэгчдийн тоог нэмэгдүүлэх болоод эдийн засгийг төрөлжүүлэх замаар Монгол Улсын нийт эдийн засгийг хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх юм” гэж АмЧам Монголын Ерөнхийлөгч Ойбэк Халилов хэлэв.

шаблоны joomla

Биднийг Дагах

   

Бидэнтэй Холбогдох

Энхтайваны өргөн чөлөө 30-1
Шуудангийн хайрцаг 49-761
Баянзүрх дүүрэг
Улаанбаатар 13381

(976-11) 461145
(976-11) 461048

 

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Мерси Кор Глобал

Мерси Кор АНУ дахь төв 
45 SW Ankeny St.
Portland, OR 97204

 

http://www.mercycorps.org/
http://www.mercycorps.org.uk/