Мэдээ

"СУМЫН МАЛ ЭМНЭЛГИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИД ТАВИГДАХ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА, ЗАРДАЛ, ҮР АШГИЙН ТООЦОО" СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА

Мерси Кор Монгол олон улсын байгууллага нь “Даван туулах дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн газрын хүсэлтийн дагуу "Сумын мал эмнэлгийн нэг цэгийн үйлчилгээний лабораторид тавигдах техникийн шаардлага, зардал, үр ашгийн тооцоо" судалгааны тайланг хийж гүйцэтгэсэн ба үүнийгээ 2019/02/19-ны өдөр "Улсын мал эмнэлгийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн" дээр танилцуулж, нэгтгэсэн товхимолыг бүх аймгийн Мал эмнэлгийн газар, Мал эмнэлгийн тасгуудад хүргүүлэхээр холбогдох удирдлагуудад хүлээлгэж өглөө.

Тус тайлан нь Хэнтий аймгийн Баянмөнх, Баянхутаг, Баян-Овоо сумын жишээн дээр хийж хийгдсэн бөгөөд сумын мал эмнэлгийн лабораторитой холбоотой хууль эрх зүйн баримт бичгүүдийн зүйл заалтууд, стандарт шаардлага, малын эрүүл мэндийн суурь судалгаа, лабораторийн шинжилгээнд хамрагдвал зохих мал, бүтээгдэхүүний тоо хэмжээ, зорилтот сумдын мал эмнэлгийн нэгжүүдийн одоогийн нөхцөл байдал, сумын мал эмнэлгийн лабораторид хийгдэх боломжтой шинжилгээнүүдийн жагсаалт, үнэ өртөг, шаардагдах хөрөнгө оруулалтын төсөв, лабораторийн үйл ажиллагааны орлого, зардал, үр ашгийн тооцоонуудыг багтааснаараа суманд мал эмнэлгийн лаборатори байгуулах сонирхолтой эсвэл ажиллуулж буй мал эмнэлгийн мэргэжилтнүүд, холбогдох төрийн байгууллагад туслах мэдээллийн цогц эх сурвалж болсон гэж үзэж байна.

шаблоны joomla

Биднийг Дагах

   

Бидэнтэй Холбогдох

Энхтайваны өргөн чөлөө 30-1
Шуудангийн хайрцаг 49-761
Баянзүрх дүүрэг
Улаанбаатар 13381

(976-11) 461145
(976-11) 461048

 

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Мерси Кор Глобал

Мерси Кор АНУ дахь төв 
45 SW Ankeny St.
Portland, OR 97204

 

http://www.mercycorps.org/
http://www.mercycorps.org.uk/