Мэдээ

МЕРСИ КОР МОНГОЛ МАХНЫ ЧИГЛЭЛИЙН ҮХРИЙН АЖ АХУЙГ САЙЖРУУЛАН ОДООГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХҮЛЭЭЛТЭНД ХҮРГЭХ ЧИГЛЭЛЭЭР ОРОН НУТГИЙН МАЛЧИДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Мерси Кор Монгол махны чиглэлийн үхрийн аж ахуйг сайжруулан одоогийн зах зээлийн хүлээлтэнд хүргэх чиглэлээр орон нутгийн малчидтай хамтран ажиллаж байна. 2019 оны 1-р сарын 31-ний өдөр энэ сэдвээр төсөлд оролцогч талуудын уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд үүнд “Хушаатын Хамтын Хүч” хоршооны гишүүд, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд, Сэлэнгэ аймаг, Хушаат сумын ХАА-н газрын холбогдох удирдлагууд, Хөгнө Мээж ТББ байгууллагын зөвлөхүүд зэрэг оролцож махны чиглэлийн үхэр үржүүлэхэд одоо хүртэл хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашид анхаарах шаардлагатай зүйлсийн талаар ярилцлаа. Хэлэлцүүлгийн үеэр мөн үхэр үржүүлэг, малын эрүүл мэнд, ХХААХҮЯ-ны хоршоодын талаар баримтлах бодлого, бэлчээрийн менежмент, цаашдын төлөвлөгөө зэргийн талаар мэдээлэл солилцсон. Хушаатын махны чиглэлийн үхрийн төсөл нь Мерси Кор Монголын “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд хөтөлбөрийн гол зорилго нь орон нутгийн иргэдэд даван туулах, дасан зохицох чадварыг бий болгох, мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих юм. Мерси Кор Монгол урт хугацаанд малын эрүүл мэндийн үйлчилгээ, махны чиглэлийн үхрийн үржүүлгийг сайжруулан, мал маллах шинэлэг арга хэлбэрийг танилцуулж, бэлчээр, тэжээлийн менежментийг зохистой гольдролд оруулснаар Монголын үхрийн махны салбарыг сайжруулна гэж зорьж байна. Хурлын үеэр дурдагдсан зарим чухал ишлэлүүдийн хүргэж байна.

“Хушаатын Хамтын Хүч” хоршооны дарга О. Бат-Очир: “Манай хоршоо улсын махны эрэлт хэрэгцээг сайн чанарын эрүүл махаар хангахад чиглэн ажиллана.”

Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын МАА-н хэлтсийн мэргэжилтэн М. Баасанжаргал: “Манай хэлтсээс сайн чанарын үхэр үржүүлэх, эрчимжсан мал аж ахуй эрхлэлтийг дэмжин ажиллах бөгөөд цаашид Мерси Кор Монголын төсөл хэрэгжих хугацаа дууссан хэдий ч “Хушаатын Хамтын Хүч” хоршоотой тогтвортой хамтарч ажиллана.”

шаблоны joomla

Биднийг Дагах

   

Бидэнтэй Холбогдох

Энхтайваны өргөн чөлөө 30-1
Шуудангийн хайрцаг 49-761
Баянзүрх дүүрэг
Улаанбаатар 13381

(976-11) 461145
(976-11) 461048

 

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Мерси Кор Глобал

Мерси Кор АНУ дахь төв 
45 SW Ankeny St.
Portland, OR 97204

 

http://www.mercycorps.org/
http://www.mercycorps.org.uk/