Мэдээ

Мерси Кор “Мал аж ахуйн салбар дахь санхүүжилтийн хүртээмж ба бизнесийн хөгжил” хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Мерси Кор Монгол олон улсын байгууллага нь “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийнхөө хүрээнд “Мал аж ахуйн салбар дахь санхүүжилтийн хүртээмж ба бизнесийн хөгжил” нэртэй хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо 2019 оны 1-р сарын 29-нд амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд төр, банк санхүү, олон улсын байгууллагууд, мал аж ахуйн салбарын бизнесийн төлөөлөл гээд нийт 100 гаруй хүн оролцож, мал аж ахуйд тулгарч буй бизнесийн хөгжил, санхүүжилттэй холбоотой асуудлууд, түүнийг шийдэх арга замыг харилцан ярилцлаа.

Энэхүү хэлэлцүүлэг нь “Санхүүжилтийн хүртээмж ба бизнесийн хөгжил” сургалтын хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа юм. Уг сургалтуудыг Мерси Кор Монгол нь Хөгжлийн Шийдэл ТББ-тэй хамтран Булган, Сэлэнгэ, Хэнтий аймагт 2018 оны 4-р сараас 2019 оны 1-р сарын хооронд зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалтын хөтөлбөр нь мал аж ахуйн салбарын бизнесүүдийн санхүүгийн мэдлэг, зээлийн хүртээмж, үйл ажиллагааны менежментийг дээшлүүлэхэд чиглэж байсан билээ. Сургалтын хөтөлбөрийн үр дүнд нийт 264 бизнесийг сургалтанд хамруулан, 570 сая төгрөгийн зээлд зуучилж, бизнес төлөвлөгөө, менторингийн гэрээ, үйл ажиллагаа сайжруулах төлөвлөгөө гэх төрөл бүрийн бизнес менежментийн арга хэрэгслүүдийг боловсруулахад туслалцаа үзүүлж ажиллалаа.

шаблоны joomla

Биднийг Дагах

   

Бидэнтэй Холбогдох

Энхтайваны өргөн чөлөө 30-1
Шуудангийн хайрцаг 49-761
Баянзүрх дүүрэг
Улаанбаатар 13381

(976-11) 461145
(976-11) 461048

 

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Мерси Кор Глобал

Мерси Кор АНУ дахь төв 
45 SW Ankeny St.
Portland, OR 97204

 

http://www.mercycorps.org/
http://www.mercycorps.org.uk/