Мэдээ

LTT4R төслийн хүрээнд хүчин чадал сайтай 3 компьютерийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар болон Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгийн хярьяалагдах хэлтсүүдэд хүлээлгэн өглөө.

Мерси Кор олон улсын байгууллага (ОУБ) Цаг Уур, Орчны Шинжилгээний Газартай 2018 оны 2-р сараас эхлэн гамшгийн эрсдлийг бууруулах, даван туулах чиглэлээр LTS2 (Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2) болон LTT4R (Гамшгийг даван туулахад технологийн болон уламжлалт аргыг ашиглах нь) төслүүд дээр хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд багийн түвшний цаг агаарын болон хөдөө аж ахуйн зарим төрлийн мэдээллийг үүрэн утасны бүх хэрэглэгчид хүлээн авах боломжтой болсон юм.

Гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл боловсруулах чадавхийг сайжруулахын тулд Мерси Кор болон Пипл Ин Нийд ОУБ-ын хамтран хэрэгжүүлж байгаа LTT4R төслийн хүрээнд хүчин чадал сайтай 3 компьютерийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын Урьдчилан Мэдээлэх Хэлтэс болон Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгийн Хөдөө Аж Ахуйн Цаг Уурын Хэлтэст тус тус хүлээлгэн өглөө.

Бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

шаблоны joomla

Биднийг Дагах

   

Бидэнтэй Холбогдох

Энхтайваны өргөн чөлөө 30-1
Шуудангийн хайрцаг 49-761
Баянзүрх дүүрэг
Улаанбаатар 13381

(976-11) 461145
(976-11) 461048

 

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Мерси Кор Глобал

Мерси Кор АНУ дахь төв 
45 SW Ankeny St.
Portland, OR 97204

 

http://www.mercycorps.org/
http://www.mercycorps.org.uk/