Мэдээ

МЕРСИ КОР МОНГОЛ ОУБ МОНГОЛ МАЛЧНЫ ГАРААР БҮТСЭН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ҮХРИЙН ХҮЗҮҮВЧИЙГ ВИ.И.ТИ.НЕТ ТББ-Д ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Мерси Кор Монгол Олон улсын байгууллага "Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд" хөтөлбөрийнхөө хүрээнд, мал эмнэлэгийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр Ви.И.Ти.Нет ТББ-д 2 ширхэг тусгай зориулалтын үхрийн хүзүүвчийг хүлээлгэн өглөө. Энэхүү төхөөрөмж нь мал эмнэлгийн үйлчилгээг хялбарчилж, хөдөлмөрийг хөнгөвчлөх зориулалттай бөгөөд малыг буюу үхрийг хөдөлгөөнгүй болгосноор бүх төрлийн тарилга, вакциныг хүндрэлгүйгээр хийж гүйцэтгэх, үзлэг хийх, эм, туулга өгөх, зохиомол хээлтүүлэг хийх үйл явцад ашиглах боломжтой юм. Мөн төхөөрөмжийг зохистойгоор ашигласнаар мал эмнэлэгийн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах боломжтойгоос гадна дээрх ажилбаруудыг гүйцэтгэх цаг хугацааг багасгаснаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх юм.

Төхөөрөмжийг Хэнтий аймгийн Норовлин сумын малчин Дүүрэнбилэг загвар зургийг нь гарган өөрийн гараар Монголдоо үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ хавраас эхлэн тодорхой тоогоор үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

шаблоны joomla

Биднийг Дагах

   

Бидэнтэй Холбогдох

Энхтайваны өргөн чөлөө 30-1
Шуудангийн хайрцаг 49-761
Баянзүрх дүүрэг
Улаанбаатар 13381

(976-11) 461145
(976-11) 461048

 

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Мерси Кор Глобал

Мерси Кор АНУ дахь төв 
45 SW Ankeny St.
Portland, OR 97204

 

http://www.mercycorps.org/
http://www.mercycorps.org.uk/