Мэдээ

МЕРСИ КОР ОУБ ХАС БАНК ХАМТРАН ХЭНТИЙ АЙМАГТ БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ, МАЛЧДЫН АМЬЖИРГААГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

12 дугаар сарын 13-ны Пүрэв гарагт Мерси Кор Монгол олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Венди Гайэт, ХасБанкны гүйцэтгэх захирал М. Болд нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Тус гэрээ нь Мерси Кор, ХасБанк хамтран Хэнтий аймгийн Баян-Овоо суманд хэрэгжүүлэх бэлчээр нутгаа сэргээх, хамгаалах, малчдын амьжиргааг сайжруулах зорилго бүхий нэг жилийн хугацаатай Ногоон Бэлчээр Туршилтын төслийн эхлэл юм. Уг төслийн хүрээнд Хас Банк “бэлчээрт ээлтэй” гэсэн шаардлага хангаж буй малчдад зориулсан бага хүүтэй шинэ эко зээл гаргана.

2017 онд Мерси Кор болон ХасБанк хөдөө аж ахуйн салбарт зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах чиглэлээр Харилцан Ойлголцлын Санамж Бичиг байгуулсан цагаас хойш хамтарч ажиллах боломжуудыг судалж эхэлсэн. Талууд үүн дээр үндэслэн 2018 онд хөдөө аж ахуйн салбарын гол оролцогчидтой хамтран ажиллаж Ногоон Бэлчээр Туршилтын төслийг боловсрууллаа.

Энэхүү төслийн зорилго нь урамшууллын аргаар малчдыг малын тоо толгойгоо бэлчээрийн даацад тохируулах, илүү тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхийг дэмжих замаар орон нутгийн малын тоо толгойн хэт өсөлт, бэлчээрийн доройтлын асуудлыг шийдэхэд оршиж байгаа юм. Уг төсөл нь 2018 оны 12 сараас 2019 оны 12 сар хүртэлх хугацаанд Баян-Овоо суманд хэрэгжих бөгөөд тус суманд амьдарч буй малчих өрх бүр хамрагдах боломжтой. Төсөлд хамрагдсан малчид чадавхи бэхжүүлэх сургалтанд суух, ХасБанкны шинэ эко зээл авах, мөн мал зарж борлуулах, шинжлэх, тээвэрлэх үйл ажиллагаанд зориулж байгуулсан тусгай санд хандах боломж олгогдож байгаа. Туршилтын төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд төслийн сумдын тоог нэмэгдүүлэхийг төлөвлөж байна.

Малын тоо толгойг нэмэгдүүлэх биш малын ашиг шимийг нэмэгдүүлэх аргаар малчид орлогоо дээшлүүлэх боломжтой гэдгийг Ногоон Бэлчээр Туршилтын төсөл харуулахыг зорьж байгаа юм. Мерси Кор болон ХасБанк нь уг төслийн ач холбогдлыг онцлож, хэрэгжүүлж эхлэх гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байна.

шаблоны joomla

Биднийг Дагах

   

Бидэнтэй Холбогдох

Энхтайваны өргөн чөлөө 30-1
Шуудангийн хайрцаг 49-761
Баянзүрх дүүрэг
Улаанбаатар 13381

(976-11) 461145
(976-11) 461048

 

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Мерси Кор Глобал

Мерси Кор АНУ дахь төв 
45 SW Ankeny St.
Portland, OR 97204

 

http://www.mercycorps.org/
http://www.mercycorps.org.uk/