Мэдээ

Мерси Кор Монгол байгууллагын шинэ суурин төлөөлөгч Венди Гайэт, Шадар Сайд Ө.Энхтүвшинтэй уулзлаа

2018 оны 10 сарын 24 өдөр Мерси Кор Монгол байгууллагын шинэ суурин төлөөлөгч Венди Гайэт Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж хоёр талын хамтын ажиллагааны өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар ярилцлаа.

НҮБ-ийн Дэлхийн хөгжил, мэдээллийн өдөр тохиож байгаа энэ үед гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаануудын талаар буюу Цаг агаар, бэлчээрийн мэдээллийг гар утасны мессежээр хүлээн авах систем (AWI) орон даяар 330 суманд хүрч ажиллаж байгаа тухай мөн ярилцлаа.

Энэхүү систем нь гар утасны мессеж үйлчилгээнд суурилан орон нутгийн малчид ард иргэдэд үнэн зөв цаг агаар, бэлчээрийн мэдээллийг хүргэх зорилготой бөгөөд цаашид Онцгой Байдлын Ерөнхий Газар хариуцан ажиллуулах юм.

Мөн Монгол улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа нэг чухал хэсэг нь дээрхи систем бөгөөд өвлийн улирал эхэлж буй энэ үед энэхүү систем нь орон нутгийн иргэдэд хэрэгтэй мэдээлэл, арга хэрэгсэл болох юм. Дэлхийн хөгжил, мэдээллийн өдөр.

шаблоны joomla

Биднийг Дагах

   

Бидэнтэй Холбогдох

Энхтайваны өргөн чөлөө 30-1
Шуудангийн хайрцаг 49-761
Баянзүрх дүүрэг
Улаанбаатар 13381

(976-11) 461145
(976-11) 461048

 

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Мерси Кор Глобал

Мерси Кор АНУ дахь төв 
45 SW Ankeny St.
Portland, OR 97204

 

http://www.mercycorps.org/
http://www.mercycorps.org.uk/