Мэдээ

Mерси Кор Монгол ОУБ-аас хувийн мал эмнэлгүүдийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээний тайлан

Хувийн мал эмнэлэг (ХМЭ) нь Монгол улсын малын эрүүл мэндийн салбарын гол оролцогч юм. Хөдөө орон нутагт ХМЭ нь малчин өрхийн мал эмнэлгийн үйлчилгээ авах гол цэг байдаг. ХМЭ-ийн бизнес нь жижиг бизнес. Тэдгээрийн тогтвортой, чанартай үйлчилгээ явуулах нь бусад жижиг бизнесүүдэд ч хамааралтай дараах асуултад ямар хариулт өгөхөөс ихээхэн шалтгаална. Бизнесийн үйл ажиллагаа нь биелэгдэхүйц, хэрэгжих бололцоотой байна уу? Бизнесийн үйл ажиллагаанаасаа ашиг олж байна уу?

Мерси Кор Монгол Олон улсын байгууллага нь ХМЭ-тэй холбоотой дээрх хоёр асуултад хариулт өгөхийг зорилоо. ХМЭ-ийн ашигт ажиллагаа, үйл ажиллагааны оновчтой байдалд дүн шинжилгээ хийж, дээрх асуудлын хүрээнд ХМЭ-ийн хөгжилд ямар саад бэрхшээл учирч байгаа талаар авч үзэв. Дүн шинжилгээнд тулгуурлан ХМЭ-ийн ашигт ажиллагааг хэрхэн нэмэгдүүлж болох талаар саналаа боловсрууллаа.

Мерси Корын зүгээс энэхүү тайланд тусгасан саналууд нь ХМЭ-ийн үйл ажиллагааны оновчтой байдал, ашигт ажиллагааг дээшлүүлэхэд дэм болоод зогсохгүй малын ашиг шим, чанар, эрүүл мэндийг сайжруулах, мал аж ахуйн салбар цаашдаа тогтвортой хөгжихөд тус болно хэмээн найдаж байна.

ХУВИЙН МАЛ ЭМНЭЛГҮҮДИЙГ ЖИЖИГ БИЗНЕСИЙН ХУВЬД АВЧ ҮЗЭХ НЬ. Цаашид хэрхэн сайжруулах талаарх санал дүгнэлт [link]

шаблоны joomla

Биднийг Дагах

   

Бидэнтэй Холбогдох

Энхтайваны өргөн чөлөө 30-1
Шуудангийн хайрцаг 49-761
Баянзүрх дүүрэг
Улаанбаатар 13381

(976-11) 461145
(976-11) 461048

 

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Мерси Кор Глобал

Мерси Кор АНУ дахь төв 
45 SW Ankeny St.
Portland, OR 97204

 

http://www.mercycorps.org/
http://www.mercycorps.org.uk/