Зорилго

 

Мерси Кор иргэдэд хямралыг даван туулах, амьдралаа дээшлүүлэх, нийгмээ өөрчлөхөд нь дэмжлэг үзүүлдэг.

 

 

Мерси Кор 40 гаруй улс оронд зоригтой шийдлүүдийг хэрэгжүүлснээр хүмүүст бэрхшээлийг даван туулах, хөгжихөд нь тусалдаг.

 

 

Бид 122 улс орны 190 гаруй сая хүмүүст хямралыг даван туулах, амьдралаа дээшлүүлэх, нийгмээ өөрчлөхөд нь тусалсан.

 

 

> Мерси Кор Монгол
Энх тайвны өргөн чөлөө
30-1, Баянзүрх дүүрэг
Улаанбаатар, Монгол улс

Ш/Х 49‐761
Утас: 976.461145
Факс: 976.461048
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Вэб: mercycorps.org.mn

 

> Мерси Корын Төв оффис
45 SW Ankeny St.
Portland, OR 97204
USA

Утас: 503.896.5000
Факс: 503.896.5011
Вэб: www.mercycorps.org

 

Мерси Кор Монголын ТАНИЛЦУУЛГА

Мерси Кор нь хүний төлөө ээлтэй ертөнц байгуулж болно гэсэн итгэлтэй, олон улсын тэргүүлэх хүмүүнлэгийн байгууллага. 1999 онд Мерси Кор төлөөлөгчийн газраа Монголд албан ёсоор нээсэн. Түүнээс хойш орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, бизнесийг дэмжих, ил тод, иргэний нийгэм байгуулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр 25 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд байна.

Эрхэм зорилго
Бид дэлхий даяар иргэдэд аюулгүй, үр бүтээлтэй, шударга нийгмийг цогцлуулан бүтээхэд нь туслаж, ядуурал, зовлон зүдгүүр, дарангуйллыг бууруулах эрхэм зорилготой

Бид юу хийдэг вэ
Мерси Кор Монгол дахь орон нутгийн иргэдэд хурдацтай өөрчлөгдөж байгаа нөхцөлд даван туулах, дасан зохицох чадварыг эзэмшихэд дэмжлэг үзүүлдэг

Зорилтот аймгууд
Бид Архангай, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өмнөговь, Увс, Өвөрхангай, Завхан зэрэг 11 аймагт төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлдэг.

Үр дүн

  • Чадавхи бэхжүүлэх: 130 мянга гаруй бизнес эрхлэгчид 12 мянган сургалт зөвлөгөөнд хамрагдсан; 3400 бизнес эрхлэгчид бизнес төлөвлөгөө боловсруулж, зээл авсан;
  • Хөдөөгийн эдийн засгийн хөгжил: орон нутгийн хөгжлийн үйл явцад иргэдийг идэвхтэй оролцуулж, 223 сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлсэн;
  • Зах зээлийн хөгжил, холбоос: 11 аймаг ба Улаанбаатар хотод нийт 325 үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан; эдгээр арга хэмжээг нийт 1,6 сая хүн ирж сонирхсон; 25 мянган орон нутгийн бизнес оролцож, 17,3 тэрбум төгрөгийн (14,4 сая ам доллар) борлуулалт хийсэн;
  • Хоршооны хөгжил: 280 хоршоо, 450 малчны бүлэг, 28 үйлдвэрлэгчдийн өргөтгөсөн бүлэг Мерси Корын тусламжтайгаар байгуулагдсан;
  • Хөдөөгийн бичил санхүүгийн үйлчилгээ: ХАС банкийг үүсгэн байгуулсан; Зээлийн Баталгаа Гаргах Хөтөлбөрийн хүрээнд хөдөөгийн бизнесүүд 13,3 тэрбум (11 сая ам доллар) төгрөгийн 3423 зээл авсан бөгөөд үүнд Мерси Кор 4,9 тэрбум (4 сая ам доллар) төгрөгийн нэмэлт барьцаа гаргасан;
  • Мессежийн систем: Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт Болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь төслийн хүрээнд 15 аймгийн 128 сумын иргэд гар утсандаа мессеж хэлбэрээр 6 өдрийн цаг агаар болон бэлчээрийн мэдээ хүлээн авах боломжтой болсон;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд (ХБИ) ээлтэй орчин бүрдүүлэх: төрийн байгууллагуудтай хамтран барилга байгууламж, явган хүний замын MNS 6056, MNS 6055 стандартуудыг батлуулж, ХБИ-ийн хүртээмжтэй орчин бий болгосон;
  • Авлигын эсрэг төлөвлөгөө: Авлигатай Тэмцэх Газар, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудтай (ИНБ) хамтран 30 авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө (АЭҮАТ) боловсруулж батлуулсан; иргэдийг АЭҮАТ боловсруулахад идэвхтэй оролцуулж, төрийн байгууллагууд болон ИНБ-ын ажилтнуудын чадавхыг бэхжүүлсэн;
  • Төрийн худалдан авах ажиллагааны ил тод өрсөлдөөнт тогтолцоо:тендерийн үнэлгээний хороодын мэдлэг ур чадварыг дээшлүүлж,378 нээлттэй өрсөлдөөнт тендер зохион байгуулсан; 1094 орон нутгийн бизнес, ИНБ-ууд саналаа ирүүлж, 430 нь 61,1 тэрбум (37.8 сая ам доллар) төгрөгийн үнэтэй бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх гэрээ байгуулсан;

 

шаблоны joomla

Биднийг Дагах

   

Бидэнтэй Холбогдох

Энхтайваны өргөн чөлөө 30-1
Шуудангийн хайрцаг 49-761
Баянзүрх дүүрэг
Улаанбаатар 13381

(976-11) 461145
(976-11) 461048

 

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Мерси Кор Глобал

Мерси Кор АНУ дахь төв 
45 SW Ankeny St.
Portland, OR 97204

 

http://www.mercycorps.org/
http://www.mercycorps.org.uk/