News

ОРОН НУТГИЙН МАЛЫН ТЭЖЭЭЛ ҮЙЛДВЭРЛЭЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДЭД ТЭТГЭЛЭГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН

Мерси Кор ОУБ-ын хэрэгжүүлж байгаа "Даван Туулах, Дасан Зохицох Чадвартай Орон Нутгийн Иргэд" хөтөлбөр нь зорилтот найман аймагт малын тэжээлийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг дэмжих зорилгоор дэд тэтгэлэг олгох төслийн уралдаан зарлаж байна.

Хамрах хүрээ: Өвөрхангай, Архангай, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар зэрэг 8 аймаг.

Төслийн үндсэн чиглэл: Мерси Кор ОУБ орон нутгийн өвс, тэжээлийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг дэмжих замаар малын чанар, үүлдрийг сайжруулах, малын тэжээл үйлдвэрлэгчдийн чадавхийг бэхжүүлэх, өвс тэжээлийн зах зээлийг хөгжүүлэхийг зорьж байгаа билээ.

Төслийн саналд дараах үйл ажиллагаанууд орж болно:

1. Тэжээлийн ургамал тариалах. Жишээ нь овьёос, арвай, эрдэнэ шиш, царгас гэх мэт;

2. Тэжээл үйдвэрлэх (гар тэжээл, эрдэст тэжээл, дарш, хүчит тэжээл, хорголжин гэх мэт);

3. Тэжээл үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлэх;

4. Чадавхи бэхжүүлэх сургалт зохион байгуулах;

5. Сайн чанарын үр болон бусад үйлдвэрлэлийн орц нийлүүлэх;

6. Тэжээлийн зах зээлийг өргөжүүлэх, шинэ холбоос үүсгэх, бэхжүүлэх;

7. Өвөл хаврын улиралд мал сүргээ зохистой тэжээх, таргалуулах ач холбогдол, үнэ цэнийг сурталчлах.

 

Төслийн саналд зах зээлийн зарчмыг заавал оруулах ёстой. Зөвхөн өвс тэжээл үйлдвэрлэж, цөөн хүн ашиг шим хүртэхийг Мерси Кор байгууллагын зүгээс дэмжихгүй. Зах зээлийн жамаар тогтвортой хөгжиж, урт хугацаанд олон иргэдэд үр ашгаа өгөх төслийг Мерси Кор дэмжинэ.

 

Төслийн саналд тавигдах шаардлага:

- Төслийн санал нь дээр дурдсан үндсэн чиглэлүүдтэй нийцсэн байх;

- Төслийн саналын хэд хэдэн чиглэлийг хамтруулан “багцалсан” санал ирүүлэх боломжтой;

- Махны өртөгийн сүлжээн дэх оролцогчид үр шимийг шууд хүртсэн байх (малчид, бизнес эрхлэгчид, махны аж ахуй эрхлэгчид, малын тэжээл үйлдвэрлэгчид гм);

- Төслийн саналд гарах үр дүн, зорилтот бүлэг, үр шим хүртэгчдээ тодорхой болгох;

- Төслийн санал нь засаг захиргаа, аймгийн ХХААГ-т танилцуулагдаж, дэмжигдсэн байх (албан бичгээр баталгаажуулна);

- Төслийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны үр ашиг нь төсөл дууссанаас хойш хамгийн багадаа 36 сар тогтвортой байх;

- Төслийн саналын зорилго, зорилт, үр дүн нь тодорхой, хэмжигдэхүйц, хэрэгжих боломжтой, уялдаа холбоотой, тодорхой цаг хугацаатай байх, явцын мониторинг (хяналт), үнэлгээ хийх төлөвлөгөөг тусгасан байх;

- Тухайн байгууллага энэхүү төслийн нийт санхүүжилтийн 15 ба түүнээс дээш хувийг өөрийн эх үүсвэрээс гаргахаар төсөв төлөвлөгөөндөө тусгасан байх;

- Уг тэтгэлгийн үйл ажиллагааг 2018 оны 5-р сарын 1-нээс эхлүүлж, 8 сарын хугацаанд бүрэн дуусгасан байх;

- Хүйсийн ба нийгмийн тэгш байдал, эмзэг байдал, хүрээлэн байгаа орчин, уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх байдлыг харгалзсан байх.

 

Санал ирүүлэх эрх:

- Монгол улсад албан ёсны бүртгэлтэй, тухайн салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй хуулийн этгээд байх (малчдын бүлэг, хоршоо, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, бизнесийн аж ахуйн нэгж)

- Ашгийн бус үйл ажиллагаа тул төсөвт ашиг тусгагдаагүй байх;

- Тухайн байгууллага нь малын тэжээл тариалалтын салбарт 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

- Уралдаанд оролцож буй байгууллага нь өөрийн эзэмшлийн газартай, газар тариалангийн туршлагатай, ажиллах хүч, тодорхой хэмжээний тоног төхөөрөмжийн суурь баазтай байх (газар эзэмшлийн гэрчилгээг хавсаргах);

- Нэг болон хэд хэдэн байгууллагууд хамтран санал ирүүлэх боломжтой;

- Тухайн өргөдөл гаргагч байгууллага нь сүүлийн 3 жилийн турш санхүү, татвар, НД -т тайлангаа өгч хэвшсэн байх (нотолгоо хавсаргах).

 

Төсөлд үзүүлэх дэмжлэг: нэг төсөлд 30 хүртэлх сая төгрөг.

Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 2018 оны 5 сарын 1-нээс 12 сарын 31

Төслийг үнэлж шалгаруулах үйл явц:

Зөвхөн дээрхи шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа өргөдлийг үнэлгээнд хамруулж, хамгийн сайн гэж үнэлэгдсэн төслийг Мерси Корын үнэлгээний баг шалгаруулна.

 

Төслийн санал ирүүлэх эцсийн хугацаа: 2018 оны 3-р сарын 15-ны 17.00 цаг

Нэмэлт мэдээлэл: Дэлгэрэнгүй мэдээлэл болон төсөл бичих загвар маягтыг Мерси Кор Монгол ОУБ-ын орон нутгийн төлөөлөгчдийн газраас авна уу.

 

Холбоо барих:

Архангай аймаг: Б.Нандинцэцэг - This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Булган аймаг: М.Гэрэлмаа - This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Завхан аймаг: Ш.Сарангэрэл - This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Өвөрхангай аймаг: Б.Одсүрэн - This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Сүхбаатар аймаг: Н.Наранчимэг - This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Сэлэнгэ аймаг: А.Хоролсүрэн - This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Хөвсгөл аймаг: Ө.Баярсайхан - This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Хэнтий аймаг: Н.Баярцэцэг - This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

шаблоны joomla

Follow Us

   

Contact Us

Peace Avenue 30-1
P.O. Box: 49-761
Bayanzurkh district
Ulaanbaatar 13381

(976-11) 461145
(976-11) 461048

 

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Mercy Corps Global

Global Headquarters
45 SW Ankeny St.
Portland, OR 97204

 

http://www.mercycorps.org/
http://www.mercycorps.org.uk/